Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нас баралт өмнөх оны мөн үеэс өсчээ

Улсын хэмжээнд 2016 оны эхний есдүгээр сард 59042 эх амаржиж, 59320 хүүхэд төрүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нас баралт өмнөх оны мөн үеэс өсчээ
Нас баралт өмнөх оны мөн үеэс өсчээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2016 оны эхний есдүгээр сард 59042 эх амаржиж, 59320 хүүхэд төрүүлсэн байна. Харин нас баралт 12292 болж, өмнөх оны мөн үеийнхээс 45 буюу 0.4 хувиар өсчээ. 1000 хүн тутамд 19.5 хүүхэд төрж, 4.0 хүн нас барж, ердийн цэвэр өсөлт 15.5 хүн болов. Өмнөх оны мөн үеийнхээс 1000 хүнд ногдох төрөлт 0.9 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.8 пунктээр буурлаа.

1000 хүнд ногдох төрөлт, нас баралт, ердийн цэвэр өсөлт, жил бүрийн эхний есөн сарын байдлаар Энэ оны эхний есдүгээр сард 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас Улаанбаатар хотод 2.9, Баян-Өлгий 1.8, Говьсүмбэр 1.8, Дорнод 0.9, Ховд аймагт 0.7 пунктээр дээгүүр, харин Төв 9.2, Булган 8.3, Сэлэнгэ 5.9, Завхан 3.6, Архангай 3.5, Говь-Алтай 3.4, Сүхбаатар 3.1, Дундговь 3.0, Дорноговь 2.6, Өмнөговь 2.5, Хэнтий 2.3, Хөвсгөл 2.0, Баянхонгор 1.7, Өвөрхангай 1.5, Дархан-Уул 0.5, Увс аймагт 0.4 пунктээр доогуур байна.

Орхон аймагт улсын дундажтай ижил түвшинд байна. 1000 хүнд ногдох нас баралт Дорнодод 1.0, Баянхонгор, Хөвсгөлд тус бүр 0.7, Дундговь 0.6, Өвөрхангай 0.5, Увс, Сүхбаатарт тус бүр 0.4, Говь-Алтай 0.3, Булган, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймагт тус бүр 0.1 пунктээр улсын дунджаас дээгүүр, харин Говьсүмбэр 0.7, Ховд 0.6, Хэнтий, Төв аймагт тус бүр 0.3, Улаанбаатар, Өмнөговь, Архангай аймагт тус бүр 0.1 пунктээр улсын дунджаас доогуур, Орхон, Завхан, Баян-Өлгий аймагт улсын дундажтай ижил түвшинд байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хотод 3.0 пункт, Говьсүмбэр 2.5, Баян-Өлгий 1.8, Ховд аймагт 1.3 пунктээр улсын дунджаас дээгүүр, бусад аймагт 0.1-8.9 пунктээр улсын дунджаас доогуур байна. Харин Орхон аймагт улсын дундажтай ижил түвшинд байна.

Хуваалцах