Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Насанд хүрэгчдийн шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ

Тайванийн шигшээ баг сүүлийн хугацаанд багаараа бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орж байгаа хүчирхэг баг хэдий ч “Талын хөх чононууд” эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй байж, өөрсдөдөө итгэх юм бол хожиж чадна гэдгийг Майкл Вайсс дасгалжуулагч онцолжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Насанд хүрэгчдийн шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ
Насанд хүрэгчдийн шигшээ баг Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг ирэх пүрэв гарагт Тайванийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

ХБНГУ-ын дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан насанд хүрэгчдийн шигшээ баг ахлах дасгалжуулагчийнхаа хамт анхны албан ёсны тоглолтоо хийнэ. ӨМХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийнхныг хилийн дээс алхахын өмнө уулзав.

Тайванийн шигшээ баг сүүлийн хугацаанд багаараа бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орж байгаа хүчирхэг баг хэдий ч “Талын хөх чононууд” эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй байж, өөрсдөдөө итгэх юм бол хожиж чадна гэдгийг Майкл Вайсс дасгалжуулагч онцолжээ.

Монголын шигшээ Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхээс гадна энэ сарын 15-23-ны хооронд хамтарсан бэлтгэл хийх юм байна.

Хуваалцах