Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НАТО-гийн албаны төлөөлөгчид Монголд айлчилж байна

Монгол Улсын засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан. ТУс хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд ШУА, НАТО-гийн байгуулагатай хамтран “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАТО-гийн албаны төлөөлөгчид Монголд айлчилж байна
НАТО-гийн албаны төлөөлөгчид Монголд айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан. ТУс хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд ШУА, НАТО-гийн байгуулагатай хамтран “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор НАТО-ийн албаны төлөөлөгчид энэ сарын 25-ны өдөр Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.

НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан өнөөдөр ШУА, Геоэкологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

Хуваалцах