Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наурыз баярыг угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

Тун удахгүй буюу 3 дугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцэх өдөр казах түмний уламжлалт Наурызын баяр болно. Тус баярыг угтан "Асыл достар" хэмээх залуусын бүлгэмээс хүндэтгэлийн үйл ажиллагааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наурыз баярыг угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Наурыз баярыг угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Зураг: МҮОНРТ

Тун удахгүй буюу 3 дугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцэх өдөр казах түмний уламжлалт Наурызын баяр болно. Тус баярыг угтан "Асыл достар" хэмээх залуусын бүлгэмээс хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар урилгаар оролцож, нарны баяр, наурыз баярын мэндчилгээг казах түмэндээ дэвшүүллээ. Дашрамд дурдахад Наурызын баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Соёлын ордонд зохион байгуулагдах юм.

Хуваалцах