Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Наурызын баяр-2022"-т зориулсан барилдаан эхэллээ

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр бүртгэсэн бөгөөд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нараар манлайлуулсан бөхчүүд хүч үзэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Наурызын баяр-2022"-т зориулсан барилдаан эхэллээ
"Наурызын баяр-2022"-т зориулсан барилдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Казак түмний хаврын баяр "Наурызын баяр-2022"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өмнөх хоёр өдөр бүртгэсэн бөгөөд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нараар манлайлуулсан бөхчүүд хүч үзэж байна.

Сонирхуулахад, дээрх барилдаан 2008 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, улсын харцага А.Бямбажав үзүүрлэж байв.

Мөн энэ удаагийн барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх хоёр зодоглож байна. Тодруулбал, жүдо бөхийн тамирчин Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг.

Хуваалцах