Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо
Наян настай монгол эмэгтэй дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Малага хотод 2018 оны есдүгээр сарын 4-16 ны өдрүүдэд явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид оролцож, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Т.Цэрэндолгор , ОУXМ А.Алтанцэцэг нар оролцож байгаа юм.

Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ОУXМ Т.Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тэрээр ийнхүү Монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга болж байна.

Сонирхуулахад, тус тэмцээнд оролцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани, эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай МанКаур нар байна.

МҮОНРТ-ийн Бельгийн Вант Улс дах сурвалжлагч Б.Батбаяр

Хуваалцах