Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

Монгол улсын телевизийн салбарт 50 жилийн түүхэн туршлагатай ууган телевиз ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ таныг мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой, ажиллах таатай орчинд ажиллахыг урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Зураг: МҮОНРТ

Монгол улсын телевизийн салбарт 50 жилийн түүхэн туршлагатай ууган телевиз ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ таныг мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой, ажиллах таатай орчинд ажиллахыг урьж байна.

Нээлттэй ажлын байр:

1. Найруулагч
2. Компьютер графикч

1. НАЙРУУЛАГЧ

Ажлын байрны зорилго:

ОНТ-ийн нэвтрүүлгийг уран сайхны болон мэргэжлийн өндөр түвшинд найруулан бэлтгэж нийтийн хүртээл болгох

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Телевизийн найруулагчийн мэргэжил эзэмшсэн, их дээд сургууль төгссөн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Телевизийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай
- Мэргэжлийн компьютерын программуудыг эзэмшсэн
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, уран бүтээлч сэтгэлгээтэй байх
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой, хариуцлага хүлээх чадвартай байх
- Бичиж боловсруулах, засаж найруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах шинийг санаачлах чадвартай

Бүрдүүлэх материал:

- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-д хуулбарлаж өгөх
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

2. КОМПЬЮТЕР ГРАФИКЧ

Ажлын байрны зорилго:

Компьютер графикийг ашиглан уран сайхны болон техникийн өндөр чанар, шаардлага хангасан дэлгэцийн шинэ шийдэл, бүтээл гаргах

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Компьютер графикч, дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Photoshop, Premiere, After effect, 3D МАХ, Eduis программууд дээр ажилладаг байх
- Интерьер, экстерьер дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, видео эвлүүлэг болон дуу, дүрсний эффект, компьютер график ашиглан мэргэжлийн өндөр түвшинд промо, реклам, шторк зэргийг хийх чадвартай байх
- Уран бүтээлч сэтгэлгээтэй
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

- Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх

Хуваалцах