Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Нэг бүс-Нэг зам" тэмцээнд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно

Уг тэмцээн БНХАУ-ын Жиангин хотод зохиогдох бөгөөд тэмцээнд уригдсан багуудын ирж очих болон тэмцээнтэй холбоотой бүх зардлыг Хятадын даамын холбооноос гаргах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нэг бүс-Нэг зам" тэмцээнд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно
"Нэг бүс-Нэг зам" тэмцээнд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Зураг: МҮОНРТ

Өсвөр, залуучуудын даамын дэлхийн аварга шалгаруулах "Нэг бүс-нэг зам" тэмцээн ирэх сарын 9-14-нд болох бөгөөд үүнд ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай, 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

Уг тэмцээн БНХАУ-ын Жиангин хотод зохиогдох бөгөөд тэмцээнд уригдсан багуудын ирж очих болон тэмцээнтэй холбоотой бүх зардлыг Хятадын даамын холбооноос гаргах аж.

Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд энэ оны улсын аваргууд болох ОУИМ Ганбаатарын Ганжаргал, СМ Ерөөлжавын Ариунзаяа, U10 насны ангилалд Бүрнээбаатарын Баасанбар, Норовсүрэнгийн Лхагвадолгор нар багтаж байна.

Хуваалцах