Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нэг ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг шийтгүүлнэ

Владимир Путин “Бид нэг нэгэндээ найрсаг ханддаг гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэхдээ намайг ойлгоорой, би танай багт амжилт хүсч чадахгүй нь. Хүчтэй баг нь л ялна” хэмээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг шийтгүүлнэ
Нэг ч оноо авч чадаагүй Саудын Арабын баг шийтгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Орос, Саудын Арабын шигшээ багын хоорондын тоглолт эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд нар зэрэгцэн сууж ярилцаж байгааг телевизийн сувгууд харуулж байлаа. Тэр үеэр Путин Саудын Арабын багт амжилт хүсээгүй хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллэв.

Владимир Путин “Бид нэг нэгэндээ найрсаг ханддаг гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэхдээ намайг ойлгоорой, би танай багт амжилт хүсч чадахгүй нь. Хүчтэй баг нь л ялна” хэмээжээ.

Тоглолт 5:0 харьцаагаар Оросын ялалтаар өндөрлөж, улмаар Путин шигшээ багийнхандаа баяр хүргэсэн юм. Тэгвэл нэг ч оноо авч чадалгүй тоглолтыг дуусгасан Саудын Арабын хөлбөмбөгчид ялагдсныхаа төлөө шийтгүүлэхээр болсон гэнэ.

Энэ талаар Саудын Арабын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Адель Иззат мэдэгдснийг эх сурвалжууд дамжууллаа. Гэхдээ ямар шийтгэл байх нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах