Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг дүүрэгт л гэхэд 124 мухар гудамж байна

Гэнэтийн аюулт үзэгдэл, гал, усны гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхээр онцгой байдлын аврагчид очиход мухар гудамжинд тулаад зогсох явдал цөөнгүй тохиолддог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг дүүрэгт л гэхэд 124 мухар гудамж байна
Нэг дүүрэгт л гэхэд 124 мухар гудамж байна. Зураг: МҮОНРТ

Гэнэтийн аюулт үзэгдэл, гал, усны гамшиг тохиолдсон үед тусламж үзүүлэхээр онцгой байдлын аврагчид очиход мухар гудамжинд тулаад зогсох явдал цөөнгүй тохиолддог. Тусгай зориулалтын авто машин зорчих нөхцөл боломжийг олгоогүйгээс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах боломж алддаг тухай Онцгой байдлын алба хаагчид сануулж байгаа юм.

Энэ асуудал нийслэлийн бүх дүүрэгт тулгардаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд 124 мухар гудамж, хэт нарийн гудамж 70, 201 айл хэт өндөрлөг болон үерийн аюултай бүсэд буусан, мөн нийтийн эзэмшлийн талбайн зорчих хэсгийг хааж хашаа барьсан болон чингэлэг байрлуулсан 20 зөрчил илэрсэн байна.

Таван ханатай монгол гэр дунджаар 5-10 минутын дотор бүрэн шатаж дуусдаг. Тиймээс гал түймэр гамшгийн үед хором бүр үнэ цэнэтэй байдаг учраас тусгай зориулалтын машиныг зорчих боломжийг нээж өгснөөр иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг гамшгаас аврах боломжийг олгож байгаа хэрэг юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах