Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг кг ноолуур 120 мянган төгрөгний ханштай байна

Дорноговь аймагт нэг килограмм ноолуурыг 115-120 мянган төгрөгний хооронд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид худалдан авч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг кг ноолуур 120 мянган төгрөгний ханштай байна
Нэг кг ноолуур 120 мянган төгрөгний ханштай байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт нэг килограмм ноолуурыг 115-120 мянган төгрөгний хооронд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид худалдан авч байна.

Дорноговь аймгийн хэмжээнд 30 орчим түүхий эд бэлтгэн нийлүүлэгч ажилладаг. Тэд малчдын гар дээрээс ноос, ноолуур, арьс ширийг худалдан авдаг байна. Өнөөдрийн байдлаар ямааны ноолуурыг 1кг—ийг нь 120 мянган төгрөгөөр худалдан авч байна. Ингээд малчдаас авсан ноолуураа Улаанбаатар хотод хүргэж Хятад түншүүддээ дамжуулан борлуулдаг байна. Үндэсний гэх тодотголтой дотоодын үйлдвэрүүд харьцангуй бага ханшаар ноолуурыг авдаг тул Хятадуудад борлуулах нь ашигтай байдаг байна.

Яг ноолуур авах үетэй зэрэгцээд малчдад ямаа самнах хүн хүчний хэрэгцээ гардагтай холбогдуулан Сайншандын хэмжээнд махны хомсдол үүсээд байна. Энэ талаар махны худалдаачдаас тодруулахад яг өдийд ноолуур гарахтай зэрэгцээд малчид махаа борлуулахад ачаалал үүсдэг учир махны хомсдол үүсдэг гэсэн юм.

Хуваалцах