Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-аас бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор нэг малчинд 2-оос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ
Нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-аас бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэр гаргажээ. Малчдын зарим нь хэтэрхий олон бууцтай байсан тул цас орж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд зарим өвөлжөө хаваржаагаа гадны аймаг, сумын отрын малчдад түрээслүүлж мөнгө олдог байдлыг сумын ИТХ-аас буруу гэж үзсэн байна. Цаашид малын бэлчээрийг хууль ёсны дагуу ашиглуулах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, гадны аймаг сумдаас ирж байгаа оторчдын бэлчээрийг зохицуулахаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахаар сумын татварын байцаагч, бусад албаны мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Хуваалцах