Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр тодорно

“Нэг сая инээд” шоуны ялагчийг тодруулах финалын шоу өнөөдөр 20:00 цагт “Comedy lab” клубт болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр тодорно
“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “Комеди лаборатори” буюу “Comedy lab” клубээс энэ сард “Нэг сая инээд” цуврал шоу зохион байгуулсан. Цор ганц ялагчид нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгох тус шоуны нэгдүгээр шатанд нийт 21 залуу комедиан өрсөлдсөнөөс хагас шигшээд арав, үүнээс шигшээд Боогий, Даби, Зулаа, Мөнхүүш, Отгоо, Энки гэсэн зургаан комедиан үлдсэн аж.

Тэгвэл “Нэг сая инээд” шоуны ялагчийг тодруулах финалын шоу өнөөдөр 20:00 цагт “Comedy lab” клубт болно.

Хуваалцах