Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөг боллоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж хэд хэдэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал,Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөг боллоо
Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөг боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж хэд хэдэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тухайлбал,Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийлээ. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

Халх голд хорио цээр, технологийн дэглэм бүхий чөлөөт бүс байгуулах, энэ ажлыг 2015 онд багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжив.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Д.Батцогт нарын асуултад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ажлын хэсгийн гишүүн, Сангийн дэд сайд С.Пүрэв нар хариулт өгсөн юм.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7-78.2 хувийн дэмжлэгээр хуулийн төслүүд эцэслэн батлагдсан. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд олон жил яригдсан энэ хууль батлагдсанаар нэмэгдсэн өртгийн албан татварын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож, татварын хоёр хувийн буцаан олголт олгохоор болж байгаа. Энэ хуулийг 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэх тул Засгийн газар энэ хугацаанд хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг сонсож, хуулиудын төслийг эцэслэн баталлаа.

Хуваалцах