Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нэрт эрдэмтэн С.Лувсанванданы нэрэмжит баримтын сан байгууллаа

Тус баримтын санг байгуулснаар сургалт семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, их, дээд сургууль, иргэдийг соёл урлагийн онол аргазүй, судалгаа шинжилгээний мэдээллээр хангах зорилготой юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэрт эрдэмтэн С.Лувсанванданы нэрэмжит баримтын сан байгууллаа
Нэрт эрдэмтэн С.Лувсанванданы нэрэмжит баримтын сан байгууллаа. Зураг: МҮОНРТ

СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнд нэрт эрдэмтэн Сономын Лувсанванданы нэрэмжит судалгааны баримтын санг байгууллаа. Тус санд судалгааны бүтээл, ном зохиолоос гадна ахмад эрдэмтдийн ховор нандин гар бичмэлүүд хадгалагдах юм байна.

Тус баримтын санг байгуулснаар сургалт семинар, хурал зөвлөгөөн зохион байгуулах, их, дээд сургууль, иргэдийг соёл урлагийн онол аргазүй, судалгаа шинжилгээний мэдээллээр хангах зорилготой юм.

Нэрт эрдэмтэн Сономын Лувсанванданы нэрэмжит баримтын сангийн нээлтийн үеэр Төрийн шагналт, нэрт эрдэмтэн угсаатны зүйч Х.Нямбуугийн хувийн гар бичмэлийг хүрээлэнгийн захирал Б.Баатархүү баримтын сандаа хадгалууллаа. Мөн кино судлаач Т.Чимэд, Д.Хишигт нар хувийн архив, цуглуулгаа тус санд хандивласан юм. Тухайлбал, кино судлаач Т.Чимэд 600 гаруй ном, 500 гаруй ховор гэрэл зураг, 500 гаруй уран сайхны болон баримтат кино зохиол зэрэг гар бичмэлээ хандивлалаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах