Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ

Э.Ёндоншаравын шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрч буй "Шөнө буусан аадар" драмын жүжиг ирэх сарын 1-нээс буюу маргаашаас эхлэн Соёлын төв өргөөнд тоглогдоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ
Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол "Шөнө буусан аадар" драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн зохиол "Шөнө амталсан нулимс" жүжиг 2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулж, зүрх сэтгэлд нь хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиол буюу "Шөнө буусан аадар" нэрээр нь, шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

УДЭТ-ын найруулагч, “Сычуаний сайн хүн” жүжгийн ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншаравын шинэчилсэн найруулгаар үзэгчдэд хүрч буй "Шөнө буусан аадар" драмын жүжиг ирэх сарын 1-нээс буюу маргаашаас эхлэн Соёлын төв өргөөнд тоглогдоно. Түүнчлэн жүжгийн гол болон туслах дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Л.Сөрөлт, Ч.Баярмаа, Ц.Алдармаа болон жүжигчин Б.Хэрлэн, Б.Сосорбурам, Х.Намуун, Б.Гэрэлтуяа нар тоглох аж.

Хуваалцах