Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

"Хос зүрхийг хамгаалъя" сайн үйлсийн аянд Өвөр Монголчууд ч нэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно
“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно. Зураг: МҮОНРТ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна.

Өчигдөр дээрх аяныг зохион байгуулагчид хуралдаж, ирэх хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар боллоо.

"Хос зүрхийг хамгаалъя" сайн үйлсийн аянд Өвөр Монголчууд ч нэгджээ.

Хуваалцах