Нийгмийн ажилтнуудын мэргэшүүлэх сургалт боллоо
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Нийгмийн ажлын профессорын баг хамтран “Асрамжийн газар хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил”сэдэвт ажлын байран дахь мэргэшүүлэх 48 цагийн сургалтыг энэ сарын
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор, ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Нийгмийн ажлын профессорын баг хамтран “Асрамжийн газар хүмүүжиж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил”сэдэвт ажлын байран дахь мэргэшүүлэх 48 цагийн сургалтыг энэ сарын 18-29-ны хооронд багш, нийгмийн ажилтлтнуудад зориулж зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь асрамж хамгааллын үйлчилгээ үзүүлдэг багш, нийгмийн ажилтнуудын хүүхэд өсвөр үеийнхэнтэй ажиллах нийгмийн ажлын онол, арга зүй, загвар, техникүүдийн талаар мэдлэг, чадвар дадлыг хөгжүүлэх ач холбогдолтой эхний шатны сургалт бөгөөд 2014 онд дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Тус цогцолбор нь багш, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ арга зүйг эзэмшүүлэх зорилгоор сүүлийн 3 жилийн хугацаанд 10 орчим мэргэжилтэнг гадаадын хөгжсөн орнуудын ижил төстэй байгууллагуудын туршлагаас суралцуулах, олон улсын нийгмийн ажлын сургалт семенарт хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулаад байна.


















