Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга, мэдээлэл өгөх ажил үргэлжилж байна

УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хууль, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга, мэдээлэл өгөх ажил үргэлжилж байна
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга, мэдээлэл өгөх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хууль, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг яамдтай хамтран зохион байгуулсаар байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал 2024 оны нэгүгээр сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулсан хилийн цэргийн анги, тусгай салбарын захирагчийн Захиргаа хариуцсан орлогч нарын арга зүйн нэгдсэн цугларалтад танилцуулга, мэдээлэл хийж, холбогдох асуултад хариулт өглөө гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах