Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэл хотод 18 спорт цогцолбор, 23 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулна

Нийслэл хотод 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилж, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусган хэрэгжүүлж, зохион байгуулах эрх, үүрэг бүхий “Ажлын хэсэг” нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагджээ. Энэхүү ажлын хэс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл хотод 18 спорт цогцолбор, 23 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулна
Нийслэл хотод 18 спорт цогцолбор, 23 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилж, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусган хэрэгжүүлж, зохион байгуулах эрх, үүрэг бүхий “Ажлын хэсэг” нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагджээ. Энэхүү ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахлах юм. 2014-2018 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд урьдчилсан байдлаар нийтдээ 39 төрлийн 1628 ажил багтсан юм байна.

Тэгвэл 2014-2018 он хүртэлх хугацаанд нийтдээ 141 цэцэрлэгийг шинээр барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн нийслэлийн есөн дүүрэгт гэрээс нь 500 метрийн радиуст байх 89 цэцэрлэг-бага сургуулийн цогцолборыг барихаар нийслэлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгажээ. Түүнээс гадна 18 спорт цогцолбор, 23 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулахаар төлөвлөөд байна.

Харин Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 102 цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг шинээр барих бол дулаан хангамжийн чиглэлээр 62 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын төсөлд оруулаад байгаа юм. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро, Азийн хөгжлийн банкы хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй BRT төсөл болон Улаанбаатар хотод Railbus-ийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд багтсан байна.

Түлхүүр үг:хөтөлбөр
Хуваалцах