Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ
Зам тээврийн хэрэг 17, осол 27 гарч 16 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын өглөөний мэдээгээр өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1346 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг хоёр, булаах гэмт хэрэг хоёр, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг дөрөв тус тус бүртгэгджээ. Харин зам тээврийн хэрэг 17, осол 27 гарч 16 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.


















