Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 205.525 иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргажээ

Энэ сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан 205.525 иргэн байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 205.525 иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргажээ
Нийслэлийн 205.525 иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар гаргажээ. Зураг: МҮОНРТ

НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил наймдугаар сарын нэгний өдрөөс эхэлсэн.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийт 14.954 иргэнд газар өмчлүүлэх юм.

Энэ сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан 205.525 иргэн байгаа ажээ. Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар энэ сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион байгуулах юм.

Хуваалцах