Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүүлээ

Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар таван морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдлөв. Ийнхүү айргийн тавд дараах уяачдын хурдан хүлэг багтлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүүлээ
Нийслэлийн алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүүлээ. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт өчигдөр болж өндөрлөлөө.

Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар таван морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдлөв. Ийнхүү айргийн тавд дараах уяачдын хурдан хүлэг багтлаа.

  1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нийслэлийн алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүү магнай

  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь аман хүзүү

  3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн зээрд халзан айргийн гуравт

  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар айргийн дөрөвт

  5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Батбаярын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Их насны морьд 18 км-ийн зайд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Хуваалцах