Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх эхний 4 торйгийн барилдаанаа хийгээд байна. Өнөөдөр шигшээ барилдаан буюу нийслэлийн аварга баг, улирлын шилдэг бөхчүүд тодорно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно
Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх эхний 4 торйгийн барилдаанаа хийгээд байна. Өнөөдөр шигшээ барилдаан буюу нийслэлийн аварга баг, улирлын шилдэг бөхчүүд тодорно.

Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан эхний 4 тойргийн дараах байдлаар:

-Чингэлтэй дүүрэг 8 даваа 3 ялалттай-Багахангай дүүрэг 7 даваа 3 ялалттай /1 өнжсөн/-Багануур дүүрэг 7 даваа, 3 ялалтттай-Хан-Уул дүүрэг 6 даваа 3 ялалттай /1 өнжсөн/-Сонгинохайрхан дүүрэг 7 даваа 2 ялалттай-Сүхбаатар дүүрэг 7 даваа 2 ялалттай-Налайх дүүрэг 4 даваа 0-Баянзүрх дүүрэг 3 даваа 0 /1 өнжсөн/-Баянгол дүүрэг 1 даваа 0 /1 өнжсөн/

Харин хувийн дүнг танилцуулбал:

1. Улсын заан Б.Батмөнх 4 барилдаж 4 давсан2. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 3 барилдаж 3 давсан3. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун 3 барилдаж 3 давсан4. Улсын начин Д.Амарсайхан 4 барилдаж 3 давсан5. Улсын начин Д.Амаржаргал 4 барилдаж 3 давсан6. Улсын начин Б.Даваа-Очир 3 барилдаж, 3 давсан7. Улсын начин Л.Энхсаруул 3 барилдаж 3 давсан8. Аймгийн хурц арслан Н.Амгаланбатаар 3 барилдаж 3 давсан9. Аймгийн арслан Е.Көптилек 3 барилдаж 3 давсан амжилтаар бусдыгаа манлайлан барилджээ.

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг. Хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна. Мөн энэ үеэр улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг 8 бөхөд батламж гардуулна.

Хувийн дүн 1. Даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг2. Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг

Багийн дүн1. Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг2. Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.3. Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.

Хуваалцах