Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна

3х3 багийн барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна
Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн аварга шалгаруулах 3x3 багийн барилдааны цахим бүртгэл үргэлжилж байна. Тодруулбал, маргааш буюу зургаадугаар сарын 08-ны ням гарагт 14:00 цагаас Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаантай.

Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа мянган хүчтэнүүдээ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “Дурсгалын батламж”, мөнгөн шагналаар урамшуулна.

Дээрх шилдэг болон нийт бөхчүүдийн идэвх оролцоо, хичээнгүй зүтгэл, бөхийн уламжлалаа ёс жудгийн дагуу сахиж байгаа нь Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.

Энэхүү шагнал нь жил бүр уламжлал болон олгогдох бөгөөд ирэх жилээс МҮБХ-ны Алтан түнш байгууллагуудын шагнал дагалдах болно.

Хуваалцах