Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц шинэчлэгдлээ
Нийслэлийн Засаг даргын ”Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/603 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц шинэчлэгдлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэндийн газар нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулдаг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Харьяа 25 байгууллага, 136 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 1693 эмнэлэг, эмийн сангуудыг удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын ”Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/603 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц шинэчлэгдлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газар нь:
·Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс
·Төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс
·Статистик, хяналт шинжилгээний хэлтэс
·Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс гэсэн 4 хэлтэстэй боллоо.


















