Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар жил бүрийн 10 сарын 01-ний өдрийг Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласнаас хойш манай улс ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэлээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар жил бүрийн 10 сарын 01-ний өдрийг Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласнаас хойш манай улс ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэлээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаагаараа онцлог юм. Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. Харин 80-аас дээш настай 7144, 95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27 настангаас хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал Чингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байна.


















