Нийслэлийн Залуу багш нарын зөвлөгөөн боллоо
Монголын Залуу Багш нарын холбоо /YES!Mongolia/ дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10 мянга гаруй гишүүн дэмжигчтэй Олон улсын багш нарын холбооны
Мэдээллийн алба

Монголын Залуу Багш нарын холбоо /YES!Mongolia/ дэлхийн 150 гаруй орны 3500 байгууллага, 10 мянга гаруй гишүүн дэмжигчтэй Олон улсын багш нарын холбооны /NAFSA/ жинхэнэ гишүүн, ЮНЕСКО-гийн зөвлөх эрхтэй байгууллага Дэлхийн Боловсролын Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон. Одоогоор Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр "Blue sky" зочид буудлын "Diamond" танхимд нийслэлийн 25000 гаруй багш нарын төлөөллөөс сонгогдсон есөн дүүргийн 500 залуу багш чуулж, Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн зөвлөгөөнд зориулсан үдшийн цэнгүүн VEGAS клубт болсон байна. Салбарын тэргүүн, жуух бичиг, Залуу багш нарын холбооны дээд шагнал “Оюуны од” медалиар шилдгүүдээ шагнаж урамшуулжээ. Тус зөвлөгөөнд урилгаар олон улсын багш нарын холбооны гишүүд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, БСШУ-ы дэд сайд асан Тулга, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Баатархүү, Станфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар, МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Харвардын их сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Г.Булгантуяа, Газрын дарга н.Ариунзаяа, АУЗ Ш.Сүрэнжав нарын эрхэм хүмүүс оролцож санал, бодлоо хуваалцсан байна.
Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс нийслэлийн есөн дүүргийн салбар байгууллагуудын гишүүн багш нараараа хэлэлцүүлсний үр дүнд Залуу багш нарын хөгжлийг дэмжих уриалга гарсан байна. Цаашид залуу багш нарын эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай ажиллахаа холбооны удирдлагууд илэрхийлж байна. Энэ өдрөөс хойш залуу багш нарын эрх ашиг хамгаалагдах боллоо.


















