Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт 8.9 сая төгрөгийн хохиролтой гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэжигтэй этгээдүүдэд хяналт тавих чиглэлээр “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 5 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт 8.9 сая төгрөгийн хохиролтой гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ
Нийт 8.9 сая төгрөгийн хохиролтой гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэжигтэй этгээдүүдэд хяналт тавих чиглэлээр “Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 5 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах худалдааны төв, гудамж талбай олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний төвүүд, эмнэлэг, нийтийн тээврийн хэрэгслийн автобусны буудлуудад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэж иргэд, аж ахуй нэгж байгууллагад учирсан 8.9 сая төгрөгийн хохиролтой 11 холбогдогчтой 9 гэмт хэргийг үйлдэл дээр нь болон нөхөн илрүүллээ.

Мөн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн бүртгэл судалгаанд 18 этгээдийг нэмж, 39 этгээдүүдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж түр саатуулан ажилласан байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 61.1 хувиар буурсан байна.

Хуваалцах