Нийт иргэдийг Баавгайн дайралтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Мэдээллийн алба

БЗД 35-р хороо, Бурхантын хошуу, Баянголын Дуган хийдийн орчимд баавгай айлын гэр рүү дайрч, гэрийн 1 хүнийг хазсан гэх дуудлага мэдээлэл 2026.10.08-ны өдрийн 01:04 цагт ирсэн.
Дээрх дуудлагын дагуу НБОГ-ын болон НЦУГ-ын БЗД-ийн 3-р хэлтсийн бие бүрэлдэхүүн хөдөлж, дуудлага бүртгэгдсэн байршилд шуурхай очиж ажиллахад баавгайн дайралтын улмаас нэг иргэн амь эрсдэж, нэг иргэн хүнд бэртсэн нөхцөл байдал бүртгэгдсэн байна.
Одоогоор Онцгой байдлын 13, Цагдаагийн байгууллагын 10 алба хаагч, 8 автомашинтайгаар тухайн байршилд үүрэг гүйцэтгэж, баавгайн ул мөрийг мөшгихөөр 6 анчин ажиллаж байна.
Тиймээс ойр орчмын хорооны иргэд анхаарал болгоомжтой байж, баавгайн дайралтаас сэрэмжилж мөн Нийслэлд баавгай үзэгдсэн тохиолдолд дараах тусгай дугаарт мэдэгдэн үү



















