Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих бол оршин суугчдаас зөвшөөрөл авна

Тоглоомын талбай, ногоон байгууламж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих гэж байгаа бол эргэн тойрны оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой. Энэ асуудлын журмыг баталж, зохицуулсан гэж хотын удирдлагууд мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих бол оршин суугчдаас зөвшөөрөл авна
Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих бол оршин суугчдаас зөвшөөрөл авна. Зураг: МҮОНРТ

Тоглоомын талбай, ногоон байгууламж, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих гэж байгаа бол эргэн тойрны оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой. Энэ асуудлын журмыг баталж, зохицуулсан гэж хотын удирдлагууд мэдэгдлээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “ Оршин сууж байгаа иргэдийн 70 хувь нь барилга барихыг зөвшөөрсөн тохиолдолд барилгын ажил эхлүүлэх боломжтой. Энэ бүхэн өнгөрсөн тавдугаар сард баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барих эрх олгох” журмаар зохицуулагдана. Гэхдээ журам батлагдахаас өмнө нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих зөвшөөрөл олгосон бол олон нийтээс зөвшөөрөл авахгүй. Гэсэн ч энэ асуудлыг зохицуулах талаар судалж байна” гэсэн юм.

Түлхүүр үг:НИТХ
Хуваалцах