Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлж ажиллалаа
Иргэнээс ирүүлсэн гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Номин-32 салбарын хажууд байрлах Хуушуур, Түргэн хоол, 17 дугаар хороонд байрлах ТҮЦ-т хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн, стандартын шаардлага хангахгүй газар хоол
Мэдээллийн алба

Иргэнээс ирүүлсэн гомдлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Номин-32 салбарын хажууд байрлах Хуушуур, Түргэн хоол, 17 дугаар хороонд байрлах ТҮЦ-т хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн, стандартын шаардлага хангахгүй газар хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлсэн 3 иргэний үйл ажиллагааг зогсоон, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийн газар чөлөөлөх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ


















