Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ
Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ.

Арга хэмжээний хүрээнд гэр хороололд гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан эсэх, зөвшөөрөлгүй хашааг сунгаж гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан эсэх, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугам, үерийн аюултай бүсэд байрласан, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжтой эсэх, гэр хороолол дахь нийтийн байрны гадна нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж зөвшөөрөлгүй хашаа барьсан эсэхийг шалгаж чөлөөлөх аж.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дүүргүүдийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас дэмжлэг авч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцолж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх арга хэмжээ 14 хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа.

Иргэний үүргээ биелүүлж барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй хашаа, хаалт, хайс сунгаж, гарааш, өргөтгөл барьсан бол чөлөөлөхийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас уриалжээ.

Хуваалцах