Нийтийн Монгол бөхийн барилдаанд Э.Батсайхан түрүүлэв
Уг барилдаанд 224 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Э.Батсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Нийтийн монгол шандастны барилдаанд өмнө барилдаж улаан бүсийн эзэн болсон Г.Ганбаяр үзүүрлэжээ.
Мэдээллийн алба

Монгол бөхийн өргөөнд 12 дугаар сарын 26-ны бямба гарагт Нийтийн монгол бөхийн энэ оны сүүлийн барилдаан боллоо. Уг барилдаанд 224 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Э.Батсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, Нийтийн монгол шандастны барилдаанд өмнө барилдаж улаан бүсийн эзэн болсон Г.Ганбаяр үзүүрлэжээ. Харин их шөвөгт Увс аймгийн харьяат Ж.Дашням, Д.Билэгт нар шалгарчээ.
Дүйзийг тавын даваанаас сонирхоно уу.
Тавын даваа
1. Г.Ганбаяр Сэ –Г.Амарзаяа Хо
2. Б.Ганболд Сэ –Н.Баярмагнай Өв
3. Г.Мөнхсайхан Сэ –Д.Билэгт Ув
4. Ж.Дашням Ув –Б.Отгонбаяр Хө
5. Т.Ган-Эрдэнэ Хэ –Б.Онон Өв
6. Э.Батсайхан Өв –Г.Есөн-Эрдэнэ Ар
7. О.Сугар Бу –Л.Мөнхбат Дд
Зургаагийн даваа
1. Г.Ганбаяр Сэ –гоц мөргөв
2. Б.Ганболд Сэ –Ж.Дашням Ув
3. Т.Ган-Эрдэнэ Хэ –Д.Билэгт Ув
4. Э.Батсайхан Өв –О.Сугар Бу
Долоогийн даваа
1. Г.Ганбаяр Сэ –Ж.Дашням Ув
2. Э.Батсайхан Өв –Д.Билэгт Ув
Наймын даваа
1. Г.Ганбаяр Сэ –Э.Батсайхан Өв
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/


















