Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ

Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээнийтээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагынболонцахимтөлбөрийнсистем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг билээ.

Уг ажлыг хийж хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам, Тээврийн сайд, Нийслэлийн Засаг Дарга нар зам, тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичигт тусгагдсан.

НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл“Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард Нийслэлийн өмчийн оролцоотой Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулсан билээ.

Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/-ийг нэвтрүүлнэ. Мөн “Нийтийн тээврийн удирдлагын төв”,“Цахим карт”-ийн үйлдвэрийг Нийслэлийн засаг захиргааны IV байранд байгуулна.

Төслийн үндсэн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгчээр “Кореа смарт карт/T-money/” компани ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 1 сараас эхлэн судалгааны Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй баг ажиллаж, Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусанд судалгаа хийгээд байна.

Яг одоогоор Монгол Улсад тоног төхөөрөмжийн ажиллагаа, мэдээлэл дамжуулалт, сүлжээ, системийн ажиллагааг туршиж байна.Туршилтыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн I баазын М13 чиглэлийн 10 автобус, II баазын Т3 чиглэлийн 10 троллейбус, III баазын М51 чиглэлийн 10 автобусанд суурилуулан туршиж байна.Мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулах тоног төхөөрөмж, зорчигчид ашиглах эхний ээлжийн картуудыг үйлдвэрлэж байна.

Туршилтыг ажлын дараагаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхлэх бөгөөд 2015 оны долоодугаар сарын 1-ээс иргэдэд үйлчилж эхлэхээр төлөвлөж байна.

Ирэх тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх цэгүүдийг автобусны буудлуудын ойролцоо 450 цэг, Томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байгуулах бөгөөд зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч цаашид өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглах юм.

Төслийн хүрээнд“Хэрэглэгчийн төв” байгуулагдах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлуудаар иргэдэд үйлчлэх юм. Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Цагдаагийн албан хаагчид “Хөнгөлөлттэй зорчигчийн карт”-аар, Оюутнууд “Оюутны карт”-аар, Сурагчид “Хүүхдийн карт”-аар, Энгийн зорчигчид “Энгийн карт”-аар үйлчлүүлнэ.

Автобусанд суухдаа бүх зорчигчид урд талын хаалгаар сууж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид “Цахим карт”-аа ойртуулан уншуулах ба дуут дохиогоор хариу өгнө. Буухдаа арын хаалгуудаар гарах бөгөөд хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид “Цахим карт”-аадахин уншуулаад бууна. Төслийн эхний ээлжинд бэлэн мөнгөөр давхар үйлчилнэ. Бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ жолоочид мөнгөө шалгуулан бэлэн мөнгөний хайрцагт хийх бөгөөд хариулт өгөх боломжгүй тул зорчигчид яг таарсан мөнгөтэй зорчих шаардлагатай.

Билет таслагч буюу кондукторууд хяналтын ажилтан болж үргэлжлүүлэн ажиллана. Төслийн хамтран хэрэгжүүлэгч түнш байгууллагуудаар Жи-Мобайл ХХК, Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна.

Авто тээврийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудад удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системтэй холбоотой харилцааг зохицуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох олон улсын стандартуудыг нутагшуулах ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан гурван ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

  1. Хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барих чиглэлээр НТГ, Улаанбаатар смарт карт ХХК-ий хамтарсан ажлын хэсэг

  2. Стандартуудад өөрчлөлт оруулах, шинэ стандарт нутагшуулах чиглэлээр НТГ, СХЗГ, Улаанбаатар смарт карт ХХК-ий хамтарсан ажлын хэсэг

  3. Тээвэрлэгч компаниудтай байгуулах гурвалсан гэрээний төсөл боловсруулах чиглэлээр НТГ, Тээвэрлэгч компаниуд, Улаанбаатар смарт карт ХХК-ий хамтарсан ажлын хэсэг

Оролцогчид:

  1. Нийслэлийн Тээврийн Газрын дарга Ч.Энхбат

  2. Нийслэлийн Тээврийн Газрын хэлтсийн дарга Г.Доржпалам

  3. Улаанбаатар смарт карт ХХК-ий Ерөнхий захирал Со Сонь Ү

  4. Улаанбаатар смарт карт ХХК-ий Гүйцэтгэх захирал Б.Мөнхболор

  5. Улаанбаатар смарт карт ХХК-ийүйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ

  6. Кореа смарт карт ХК-ий орлогч дарга Паг Ён Үг

Төслийн хамтран хэрэгжүүлэгч:

  1. Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын орлогч Л.Соронзонболд

  2. Жи Мобайл ХХК-ий ерөнхий захирал Д.Басбиш

Холбоо барих

Маркетинг, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Түвшинжаргал /88101030/

Хуваалцах