Нийтийн тээврийн байгууллагуудад хяналт шалгалт хийж дууслаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийг үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийж дууслаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн тээврийг үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийж дууслаа.
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Замын Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, нийслэлийн Дотоод аудитын газар, Том оврын автбусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос томилогдсон 8 байгууллагын бүрэлдэхүүн шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-19-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа.
Шалгалтанд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагын нийт 24 объект хамрагдаж, шалгалтаар Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 315 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 26 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Шалгалтын явцад байгууллагуудын удирдлага, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нарт хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар мэргэжлийн заавар өгч ажиллав.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийн талаар
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг зөрчиж, үйл ажилллагаа явуулж буй оффисын барилга, автомашины гарааш, угаалга, авто засварын барилгын ажлын зургийг Онцгой байдлын байгууллагаар хянуулж зөвшилцөөгүй, галын аюулгүйн магадлал хийгдсэн зураг төслөөр барилга байгууламж бариагүй Морь барьдаг ХХК, Эмсид ХХК, Мяралзаа ХХК, Трансбус ХХК, Монкара ХХК, Автобус нэгдэл ХХК, НЧБ ХХК, ГБУС ХХК, Тэнүүн дэлгэр ХХК, Авто терминал ХХК, Атибус ХХК, Эрдэм транс ХХК, Тэнүүн огоо ХХК-ийн 1, 2 дугаар бааз зэрэг нийт-13 аж ахуйн нэгж байгууллага,
Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05 норм дүрмийн 12 дахь заалт, Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын 6.8 дахь заалтыг зөрчиж, оффисын барилга, автомашины гарааш, угаалга, авто засварын барилга байгууламжид галын дохиоллын системийг суурилуулаагүй Эмсид ХХК, Аз сервис ХХК, НЧБ ХХК, ГБУС ХХК, Монкара ХХК, Блюбус ХХК, Авто терминал ХХК, Атибус ХХК, Эрдэм транс ХХК, Тэнүүн огоо ХХК-ийн 1, 2, 3 дугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар бааз зэрэг нийт-11 аж ахуйн нэгж байгууллага,
Барилгын доторхи усан хангамж. Ариутгах татуурга БНбД 40-05-16 норм дүрмийн дагуу оффисын барилга болон автомашины гарааш, угаалга, авто засвар үйлчилгээний төвийн барилгад галын дотуур усан хангамжийн систем /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/-ийг төлөвлөөгүй Эмсид ХХК, ДЮЦ ХХК, Сайхан Ирээдүй ХХК, Монкара ХХК, НЧБ ХХК, ГБУС ХХК, Авто терминал ХХК, Тэнүүн огоо ХХК-ийн 2 дугаар бааз зэрэг нийт-8 аж ахуйн нэгж байгууллага,
Шатахуун түгээх станц. Галын аюулгүйн дүрэм БНбД 21-07-14 норм дүрмийн 5.8 дахь заалтыг зөрчиж, авто гараашийн барилга болон байгууллагын хэрэгцээнд ашиглаж буй 25м3-ын багтаамжтай зөөврийн ил савтай шатахуун түгээх станцын барилга хоорондын галын аюулгүйн зай хэмжээ алдагдсан НЧБ ХХК, Морь барьдаг ХХК, Тэнүүн Огоо ХХК-ийн 1 дүгээр бааз, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз зэрэг 5 аж ахуйн нэгж байгууллага,
Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер БНбД 41-01-11 норм дүрмийн 7 дахь заалт, Авто зогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын 6.6 дахь заалтыг ыг зөрчиж, автомашины гарааш, угаалга, авто засварын барилгад агааржуулалтын систем суурилуулаагүй Эс энд Эй ХХК, Блюбус ХХК, Тэнүүн Огоо ХХК-ийн 1 дүгээр бааз, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз зэрэг 5 аж ахуйн нэгж байгууллага,
Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 норм дүрмийн 6.22 дахь заалтыг зөрчиж, оффис, авто засварын барилга, угаалга, автомашины гараашийн барилга байгууламжийн авралтын гарц, нөөц гарц, тавиулан, засвар үйлчилгээний зааланд аваар ослын гэрлийг байрлуулаагүй Морь барьдаг ХХК, Трансбус ХХК, ДЮЦ ХХК, ГБУС ХХК, Эс энд Эй ХХК, Атибус ХХК, Эрдэм транс ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар бааз зэрэг 7 аж ахуйн нэгж байгууллага,
Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 дүрмийн 6.1, 6.2 дахь заалтыг зөрчиж, оффисын барилга, авто гараашийн барилга, агуулах, угаалга, авто засварын барилгын автомашины сэлбэг хадгалах агуулахын гэрэлтүүлэг хамгаалалтын бүрхүүлгүй, цахилгааны 220 Вт-ын монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй ил татсан, цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөн Морь барьдаг ХХК, Эмсид ХХК, Аз сервис ХХК, Трансбус ХХК, НЧБ ХХК, Эс энд Эй ХХК, Тэнүүн дэлгэр ХХК, Авто терминал ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз зэрэг 9 аж ахуйн нэгж байгууллага,
Гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэх гэрэлтэгч тэмдэг, тэмдэглэгээ, ангилал. Техникийн шаардлага. Хяналтын аргууд MNS GOST R 12.2.143:2013 стандартыг зөрчиж, оффисын барилга, авто гарааш, угаалга, авто засварын барилга байгууламжийн авралтын гарц, нөөц гарцан дээр Exit гэрэлтүүлэг байрлуулаагүй Морь барьдаг ХХК, Эмсид ХХК, Мяралзаа ХХК, Аз сервис ХХК, Трансбус ХХК, ДЮЦ ХХК, Сайхан Ирээдүй ХХК, Монкара ХХК, НЧБ ХХК, ГБУС ХХК, Эс энд Эй ХХК, Блюбус ХХК, Тэнүүн дэлгэр ХХК, Авто терминал ХХК, Атибус ХХК, Эрдэм транс ХХК, Тэнүүн огоо ХХК-ийн 1, 2, 3 дугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1, 2, 3 дугаар бааз зэрэг 17 аж ахуйн нэгж байгууллагад дараах зөрчлүүд тус тус илэрсэн.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллагаас 13 аж ахуйн нэгж буюу 61,9 хувь нь үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийг шинээр барихдаа барилгын ажлын зургийг Онцгой байдлын байгууллагаар хянуулж зөвшилцөөгүй, галын аюулгүйн магадлал хийгдсэн зураг төслөөр барилга байгууламж бариагүй байна.
Мөн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр төсөв хөрөнгө төлөвлөдөггүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем, утаа зайлуулах системийг норм дүрэм, стандартын дагуу суурилуулж, галын аюулгүй байдлаа хангах тал дээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, зарим объектод суурилуулсан галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй зэрэг нь эрсдэл үүсэх магадлалтай байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















