НИТХ-ын дарга сумогийн их аварга М.Анандад хүндэтгэл үзүүллээ
Өчигдөр НИТХ-ын дарга Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Баянгол дүүргийн иргэн бөгөөд анх 16 настайдаа сумод барилдаж эхэлжээ. Ингээд 13 жилийн дараа аварга цол хүртсэн байна.
Мэдээллийн алба

Өчигдөр НИТХ-ын дарга Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Баянгол дүүргийн иргэн бөгөөд анх 16 настайдаа сумод барилдаж эхэлжээ. Ингээд 13 жилийн дараа аварга цол хүртжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.
Тиймээс их аварга цол хүртсэн Монголын сумочдоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс дэмжлэг хэрэгтэй бол бид туслахад бэлэн байна“ гэлээ.


















