Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

Маргааш буюу 2018 оны 03 сарын 23-ны Баасан гарагийн 10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор"

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана
НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2018 оны 03 сарын 23-ны Баасан гарагийн 10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай, 100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд дурдахад "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж 4-р сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Хуваалцах