Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Богд-Уулын арын зам, Санзай зуслан, 7-н буудлаас Шарга морьт, Сэлхи, Дүнжингарав, Баянзүрхийн товчоо чиглэлийн ногоон байгууламж болон авто замд 104 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээ хийж гүйцэтгэв. Нийт 5,6 тонн хог хаягдал гарсныг ачиж тээвэрлэлээ.

“Шинэ мянганы залуус” ТББ, “Тэнгэрийн тод тамга” ТББ, МЗХ, МОХ, Сурагчдын холбоод нэгдэн “SAVE UB” уриан дор нэгдэн хотын Ерөнхий менежерийн албан уриалгыг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд түгээж, хотын хэмжээнд нийт 1145 ААНБ-ын 10400 хүн бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцож, 424.1 тн хог хаягдлыг цэвэрлэсэн дүн мэдээг нэгтгэсэн байна.

Хуваалцах