“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн боллоо
Дундговь аймгийн Цагдаагийн газар, аймгийн боловсролын газартай хамтран дунд сургуулийн хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Цагдаагийн газар, аймгийн боловсролын газартай хамтран дунд сургуулийн хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байрыг гуравдугаар сургуулийн "Жавхаа баг" эзэлжээ. Дэд байрт "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн "Цацруулагч баг" орсон бол гуравдугаар байрыг "Мандал" сургуулийн "Шонхор" баг эзэлсэн байна.
Тус тэмцээн нь дунд сургуулийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангах мэдлэг олгоод зогсохгүй ирээдүйд мэргэжлээ сонгоход нь нөлөөлдөг гэж тэмцээний зохион байгуулагчид ярьж байлаа.
Тэмцээнд түрүүлсэн баг Улаанбаатар хотыг зорьж, улсын уралдаанд оролцох юм байна.


















