Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нолито "Севилья"-д ирлээ

Испанийн шигшээ багийн тамирчин Нолито Английн "Манчестер Сити" клубээс Испанийн "Севилья" клубт ирсэнийг өнөөдөр Андалузийн багийн удирдлагууд албан ёсоор олон нийтэд танилцуулсан байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нолито "Севилья"-д ирлээ
Нолито "Севилья"-д ирлээ. Зураг: МҮОНРТ

Өдгөө 30 настай Испанийн шигшээ багийн тамирчин Нолито Английн "Манчестер Сити" клубээс Испанийн "Севилья" клубт ирсэнийг өнөөдөр Андалузийн багийн удирдлагууд албан ёсоор олон нийтэд танилцуулсан байна.

Нолито өнгөрсөн зуны ЕАШТ-д Испанийн шигшээ багийнхаа хамтаар оролцсоныхоо дараа Английн “Манчестер Сити”-д Испанийн "Селта" клубээс 13.8 сая паундын үнээр ирж байсан ч энэ улирлын дараа багаас явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан билээ. Manuel Agudo Durán буюу Нолито "Сити"-гийн бүрэлдэхүүнд нийтдээ 30 тоглолтод талбайд гарч 6 гоолыг оруулсан юм. Улмаар өөрийн улсдаа буцан ирж, "Севилья" клубтэй 3 жилийн гэрээ байгуулжээ. Жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог Нолито "Севилья" клубын 23 дугаарыг эзэмшин тоглох юм байна.

Хуваалцах