Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Номадик балет” продакшн орчин үеийн балетын шоу тоглолт хийнэ

Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд “Номадик балет” продакшны сонгодог, шилдэг, өвөрмөц шийдэл бүхий уран бүтээлүүдээс бүрдэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Номадик балет” продакшн орчин үеийн балетын шоу тоглолт хийнэ
“Номадик балет” продакшн орчин үеийн балетын шоу тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ.

Балетын шоу энэ сарын 28-нд УДБЭТ-ын тайзнаа “амилах нь ээ”.

Орчин үеийн бүжгийн урлаг нь бодит ертөнц, хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бүжгийн төгс хөдөлгөөнөөр илэрхийлж гаргадаг онцлогтой. Бид та бүхэнтэй бүжгийн урлагаар ярилцах болно” хэмээн “Номадик балет” продакшнынхан шинэ бүтээлийнхээ тухай онцолжээ.

Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд “Номадик балет” продакшны сонгодог, шилдэг, өвөрмөц шийдэл бүхий уран бүтээлүүдээс бүрдэх аж.

Хуваалцах