Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номхон далайг 209 хоногт сэлүүрт завиар гаталжээ

Их Британийн иргэн, 53 настай Жон Биден Номхон далайг сэлүүрт завиар гаталжээ. Тэрээр Умард Америкийн эргээс гарч, далайд 209 хоног өнгөрөөсний эцэст Австрали тивд хүрсэн байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номхон далайг 209 хоногт сэлүүрт завиар гаталжээ
Номхон далайг 209 хоногт сэлүүрт завиар гаталжээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн иргэн, 53 настай Жон Биден Номхон далайг сэлүүрт завиар гаталжээ. Тэрээр Умард Америкийн эргээс гарч, далайд 209 хоног өнгөрөөсний эцэст Австрали тивд хүрсэн байна. Жон Биден далайн хэмжээсээр 6100 миль, өөрөөр хэлбэл, 11 мянга 300-гаад км-ийг 140-180 хоногийн хугацаанд туулна хэмээн төлөвлөж байжээ.

Гэхдээ цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн төлөвлөсөн хугацаанаасаа 20 гаруй хоногийн дараа Австралид очсон байна. Өнгөрсөн зургаадугаар сард Сан Франциско хотоос гарснаасаа хойш Жон Биден өдөр бүр 15 цаг завиа сэлүүрдэж, гол төлөв хуурай хоол хүнс хэрэглэсээр Номхон далайг гаталжээ.

Энэ аяллаараа Биден ганцаараа, замдаа зогсолгүй, сэлүүрт завиар Номхон далайг туулсан анхны хүн болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Жон Биден аяллынхаа туршид 5 кг жин хассан байна. Цаг агаарын хүнд хэцүү нөхцөл тохиох болон бусад нөхцөлд шантрах тохиолдол их гарч байсныг тэрээр дурсан ярьж байгаа юм.

Хуваалцах