"Ноолуур" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна
Ноолуурын үнэ ханшнаас шалтгаалан иргэд, малчид ноолуураа борлуулалгүй, найдваргүй газарт хадгалах, чeнжүүдийн объeктын болон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг
Мэдээллийн алба

Ноолуурын үнэ ханшнаас шалтгаалан иргэд, малчид ноолуураа борлуулалгүй, найдваргүй газарт хадгалах, чeнжүүдийн объeктын болон тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ноолуур" хэсэгчилсэн арга хэмжээг Дундговь аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд ноолуур авч буй малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгаанд тулгуурлан объeктод үзлэг хийж хаалга, цонхны бэхэлгээ, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, объектын аюулгүй байдалд анхаарах талаар албан мэдэгдэл, сэрэмжлүүлэг өглөө.
Мөн олон нийтийн газарт үйлчлүүлж буй иргэд, малчдад мэдээлэл өгч сэрэмжлүүлэг тараалаа.


Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


















