Ноолуурын үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулна
Ноолуурын үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болжээ.
Мэдээллийн алба

Ноолуурын үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болжээ. Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө хэлбэрээр 100 тэрбум төгрөгийн зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Ингэхдээ зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох шийдвэрийг Засгийн газар энэ даваа гарагийн ээлжит хурлаараа гаргасан байна.
Тогтоол дөнгөж гараад байгаа тул зээл олгохтой холбоотой журам боловсруулах, зээл олгож болох үйлдвэрүүдийг судлах ажил хийж байна гэж Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг ярилаа.


















