Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тавигдана

Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг “Норд Арт” үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэжлүүлэн амжилттай ажиллаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тавигдана
“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тавигдана. Зураг: МҮОНРТ

Европт зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг олон улсын дүрслэх урлагийн зуны үзэсгэлэн энэ жил 21 дэх удаагаа уламжлал ёсоор ХБНГУ-н Бюделсдорф хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

“Норд Арт-2019”-д үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээл тав дахь жилдээ толилуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.

Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг “Норд Арт” үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэжлүүлэн амжилттай ажиллаж байна.

ХБНГУ-ын Шлесвиг-Хольштайн мужийн өдөр тутмын хэвлэлд Монгол уран бүтээлчид болон тэдний уран бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгдсэнийг уншигч танаа хүргэж байна.

Хуваалцах