Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 38.885 азтан тодорчээ

Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 38,957,902 баримт хамрагдс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 38.885 азтан тодорчээ
НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 38.885 азтан тодорчээ. Зураг: МҮОНРТ

НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2022.11.16/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулагдлаа. Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг арваннэгдүгээр сарын 15-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд хамруулсан юм.

Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38 885 азтан тодорчээ.

Тохирлын дүн:

  • 8 орон таарсан 17 орон таарсан 36 орон таарсан 385 орон таарсан 3054 орон таарсан 34173 орон таарсан 35121 баримт тохиролд таарч азтан боллоо.Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.

Супер азтаны сугалааны дугаар: 48753050

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.

Хуваалцах