НҮБ болон хувийн хэвшил хамтран ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулна
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Мэдээллийн алба

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зориултуудыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, судалгаан дээр үндэслэн бодлого боловсруулах, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоо зэрэгт хувийн хэвшлийн оролцоо чухал гэдгийг онцлов.
2020 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд анхаарч ажиллах ба НҮБ-ын зүгээс улс орнуудыг хэрхэн дэмжих, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй хэлэлцэв.
Цаашид МҮХАҮТ болон 21 аймгийн салбар танхимуудаар дамжуулан уулзалт арга хэмжээг зохион байгуулж, НҮБ-ын 2022-2027 оны хувийн хэвшилтэй хамтран ажиллах стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллахаар санал солилцлоо.
Эх сурвалж: МҮХАҮТ


















