Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ дэх АНУ-ын санхүүжилт үр ашигтай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийллээ

Маргааш тангаргаа өргөснөөр бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэх гэж байгаа Дональд Трампын кабинет ерөнхийдөө бүрдчихсэн байгаа. Тэр дундаас АНУ-ын дуу хоолойг НҮБ-д уламжлах чухал үүрэгтэй

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ дэх АНУ-ын санхүүжилт үр ашигтай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийллээ
НҮБ дэх АНУ-ын санхүүжилт үр ашигтай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Маргааш тангаргаа өргөснөөр бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлэх гэж байгаа Дональд Трампын кабинет ерөнхийдөө бүрдчихсэн байгаа. Тэр дундаас АНУ-ын дуу хоолойг НҮБ-д уламжлах чухал үүрэгтэй НҮБ дахь суурин төлөөлөгчийн томилгоо олны анхаарлыг татаад байна. Энэ албан тушаалд Дональд Трампын нэр дэвшүүлсэн Никки Хэлли гэх улс төрч эмэгтэй өчигдөр Сенатын гадаад харилцааны хороон дээр болсон томилгоог батламжлах сонсголын үеэр хэд хэдэн чухал байр суурийг илэрхийллээ.

Тэрээр АНУ НҮБ-ын төсөвт гол санхүүжүүлэгчийн хувьд энэ байгууллагад давуу байр суурь эзлэх ёстой гэсэн юм. Тодруулбал, америкийн ард түмнээс гарч байгаа татварын мөнгөний зориулалт тэдний ашиг сонирхолд нийцэх ёстой гэж үзэж байна. Мөн тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сүүлд гаргасан шийдвэр болох Израил Пакистаны газар нутгийн маргаантай бүсд еврейн суурин барихыг хориглосон явдлыг маш том алдаа гэж буруутгалаа.

Ер нь НҮБ бол хэсэг бүлэг хүмүүс тойрч суугаад хий дэмий ярьж, цаг нөхцөөдөг газар гэж Дональд Трамп шүүмжилж байсан. Мөн шинэ суурин төлөөлөгч нь ч НҮБ-ын төсөв дэх Америкийн санхүүжилт өөрсдөд нь ашигтай эсэх дээр эргэлзсэн байр суурь илэрхийлж байгаа нь НҮБ-ын шинэ дарга Антонио Гутерришийн санааг зовоож байна.

Хуваалцах