Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НҮБ: Сирид өнгөрсөн сард 4.1 сая хүн хүнсний тусламж авсан

Наймдугаар сард Сирид амьдардаг 4.1 сая хүнд хүнсний тусламж олгосон гэж НҮБ-ын Хүнсний Хөтөлбөр мэдээллээ. Тус хөтөлбөрийн зохицуулагч Мухаммад Хади өдөр бүр тусламж авч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа,

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НҮБ: Сирид өнгөрсөн сард 4.1 сая хүн хүнсний тусламж авсан
НҮБ: Сирид өнгөрсөн сард 4.1 сая хүн хүнсний тусламж авсан. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сард Сирид амьдардаг 4.1 сая хүнд хүнсний тусламж олгосон гэж НҮБ-ын Хүнсний Хөтөлбөр мэдээллээ. Тус хөтөлбөрийн зохицуулагч Мухаммад Хади өдөр бүр тусламж авч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа, тэдний дунд олон сар өлсгөлөн амьдарсан хүн олон байсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Хүнсний Хөтөлбөр болон хамтрагч агентлагууд фронтыг давж, 580 мянга гаруй хүнд тусламж хүргэжээ. Үүнээс өмнө буюу долоодугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сирийн хилийн дөрвөн хэсгээр НҮБ-ын тусламжийн барааг зөөхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан юм. Хүнсний Хөтөлбөрийнхний тооцоогоор зөрчил үймээнээс болж дүрвэсэн Сиричүүдийн хүнсний хэрэгцээг хангахын тулд долоо хоногт $35 саяын хөрөнгө босгох шаардлагатай байгаа ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах